БНХАУ-ын Хайнань мужийн байнгын хорооны гишүүн, хотын намын хорооны нарын бичгийн дарга гэртээ олон тонн алт нуусныг илрүүлсэн хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа аж.

Тодруулбал, тус улсын Авлигатай тэмцэх албаны байцаагчид энэ сарын эхээр 58 настай Жан Цигийн гэрт нэгжлэг хийж, 13.5 тонн жинтэй /520 сая Британы фунт стрелинг буюу 636 сая долларын үнэ бүхий/олон мянган алтан гулдмай олсон тухай Daily Mail агентлаг мэдээлжээ. Харин мэргэжлийн хяналтынхан Жан Цигийн дансанд хээл хахуулийн сэжигтэй 268 тэрбум юань буюу 37.4 тэрбум доллар буйг илрүүлсэн байна. 

Мөн түүний гэрт их хэмжээний тансаг үнэт эдлэл, бэлэн мөнгө, эртний эдлэл, тансаг үл хөдлөх хөрөнгүүд байсан тухай RT мэдэгджээ.


Энэхүү үйл явдлын дараа БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Сахилга батыг шалгах комиссоос Жан Цигийн Хайкоү хотын Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга, Хайнань мужийн Байнгын хорооны гишүүн хэмээх хоёр цолыг нь хүчингүй болгосон байна.

Тус улсад “эдийн засгийн гэмт хэрэг” буюу авлигын гэмт хэрэгтэй албан тушаалтан нь цаазаар авах ялаар шийтгүүлэх магадлал өндөр байдаг аж.



Эх сурвалж: https://nextshark.com