БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын шүүх өнгөрсөн онд хөрөнгө мөнгө шамшигдуулсан, авлига авсан, ажил үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой 28000 хэргийг шүүн тасалжээ. Энэ тухай Хятадын Ардын Дээд шүүхийн ажлын илтгэл тайланд дурджээ.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, иймэрхүү  хэрэг үйлдсэн нийт 33 мянган хүний дотор мужийн болон түүнээс дээш түвшний удирдах албан тушаалтан байсан 18 хүн багтжээ. 

Хээл хахуультай тэмцэж, таслан зогсоох Засгийн газрын арга хэмжээний хүрээнд 2466 хүнийг хээл хахууль өгсөн хэрэгт холбогдуулан шийтгэл оноосон байна.