АНУ-ын Тагнуулын төв газрын офицер байсан хүнийг БНХАУ-ын засгийн газарт зориулан нууц мэдээлэл цуглуулсан хэргээр баривчиллаа гэж АНУ-ын хууль зүйн яамнаас мэдээлжээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, Америкийн тагнуулч асан Жерри Чунь Ши Ли гэгчийг “гадаад орны засгийн газарт туслах зорилгоор үндэсний батлан хамгаалах салбарын талаархи нууц мэдээлэл цуглуулсан буюу нийлүүлсэн” гэдэг зүйл ангиар буруутгаж байгаа аж. Мөн түүнийг “үндэсний батлан хамгаалах салбарын талаархи нууц мэдээллийг хууль бусаар эзэмшиж байсан” зүйл ангид хамаарах хоёр үйлдэлд буруутгаж байна.
 
Тагнуулын төв газрын офицер байсан уг этгээдэд олон жил шоронд хорих ял ногдуулах нь тодорхой юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг