БЭЭЖИН. /РИА Новости/. Өнөө өглөө явуулсан санал хураалтаар Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын депутатууд Хятадын Төрийн Зөвлөлийн 5 гишүүнийг сонгон батлав. Тэдний дунд БНХАУ-ын гадаад хэргийн сайдаар улиран сонгогдсон Ван И болон Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдсон генерал Вэй Фэнхэ нар багтжээ.

Төрийн Зөвлөлийн 5 гишүүн нь Засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд гүйцэтгэх засаглалын шатлалын хувьд эрх мэдлээрээ бусад сайд нараасаа илүү байдаг аж. Сангийн сайд асан Сяо Зе Төрийн зөвлөлийн хариуцлагатай нарийн бичгийн даргын албан тушаалд томилогджээ.
 
Түүнчлэн Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Жао Кэжи-г Төрийн зөвлөлийн гишүүнээр томилжээ.
 
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүний албан тушаалаа хадгалан үлдсэн ганц хүн нь Ваю Юн юм. Тэрбээр 2013 оноос өмнө Төрийн зөвлөлийн дэргэхэд Төрийн өмчийн хяналт, удирдлагын хорооны даргаар ажиллаж байжээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг