БНХАУ-ын өмнөд нутагт, Жузян /Сувдан гол/ голын бэлчирт эдийн засаг, инновацын хурдацтай хөгжлийн бүс байгуулах төлөвлөгөөг тус улсын Төрийн Зөвлөл танилцуулжээ.

Уг төлөвлөгөөны гол зорилго нь "Их булан" гэж нэрлэх бүсийг 2035 он гэхэд технологи, шинэчлэл болон эдийн засгийн үйл ажиллагааны өндөр хөгжилтэй төв болгох юм гэж “South China Morning Post” сонин мэдээлсэн байна.

Тус сонинд онцлон тэмдэглэж буйгаар, Хонконг, Макао болон Гуандун мужийн есөн хотыг АНУ-ын Цахиурын хөндий болон Токиогийн булангийн бүс нутагтай өрсөлдөхүйц, олон улсын ач холбогдол бүхий инновацын төвд нэгтгэх гэсэн БНХАУ-ын дарга Си Жиньпиний амбиц энэ төсөлд агуулагдаж байгаа аж.

2035 он гэхэд “Их булан”-гийн бүсийн ДНБ-ий хэмжээ хоёр гаруй дахин нэмэгдэн, 4.1 их наяд ам.долларт хүрч, Их Британийн ДНБ-ээс давна гэж гэж шинжээчид тооцоолжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/TASS/