Хятадын 32 жуулчин зам тээврийн ослоор амиа алдсантай холбоотойгоор Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нийслэл Пхеньян хот дахь Хятад улсын ЭСЯ-нд очин эмгэнэл илэрхийлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Зам тээврийн осол нь өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Умард Солонгосын Умард Хуанхэ мужид гарсан  аж. Энэ ослын улмаас Умард Солонгосын дөрвөн иргэн мөн амиа алдаж, Хятадын хоёр иргэн хүнд гэмтэж бэртжээ.

Ослын шалтгааныг тогтоохоор хоёр улсын холбогдох албаны хүмүүс хамтран ажиллаж байгаа аж.

Хятад улсын ГХЯ-ны мэдэгдсэнээр, Ким Жөн Ун өчигдөр Пхеньян дахь Хятадын ЭСЯ-нд очин эмгэнэл илэрхийлснээс гадна гэмтэж бэртсэн хүмүүсийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт очиж, тэднийг хурдан эдгээхийн төлөө чадах бүхнээ хийхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон гэнэ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг