АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай энэ сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон уулзалтад оролцохоор Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнөөдөр өглөө Сингапурыг зорьжээ. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв

Тус агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун Пхеньяны нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 08.30 цагт хөдөлсөн байна.

Уулзалтад оролцохоор Д.Трамп мөн Сингапур руу ниссэн талаар өмнө нь мэдээлжээ. 6 дугаар сарын 10-нд болон 11-нд Д.Трамп болон Ким Жөн Ун нартай тусдаа уулзалт хийх тухайгаа Сингапурын гадаад хэргийн сайд Ли Сяньлун өмнө нь мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг