ТОКИО. /РИА Новости/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын  Ерөнхийлөгч Владимир Путинтэй ЗХУ-ын цэргүүд Солонгосыг чөлөөлсний 74 жилийн ойн баярыг тохиолдуулан баяр хүргэсэн ил захидал солилцжээ.


Хоёр улсын удирдагчийн өнгөрсөн 4 дүгээр сард Владивосток хотод хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх нь янз бүрийн салбарт хоёр талт хамтын ажиллагааг бэхжүүлж, Солонгосын хойгт энх тайван байдал тогтооход тус болно гэдэгт итгэлтэйгээ байгаагаа В.Путин ил захидалдаа дурджээ. 


Харин Ким Жөн Уны ил захидалдаа “Хоёр улсын найрамдлын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл зэрэг янз бүрийн салбарт илүү өндөр түвшинд өргөжин хөгжсөөр байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна” хэмээн тэмдэглэжээ. 


Өнгөрсөн 4 дүгээр сарын 24-26-нд Ким Жөн Ун Орос улсад албан ёсны айлчлал хийж, В.Путинтэй яриа хэлэлцээ хийсэн  юм. 


Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Орос улсын цэргүүд 1945 оны 8 дугаар сарын 15-нд Солонгосыг Японы колончлолоос чөлөөлж байжээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг