БНАСАУ-ын Ардын дээд хуралд сонгогдсон депутатуудын жагсаалтад тус улсын удирдагч Ким Жөн Ун ороогүй тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сарын 10-нд болсон сонгуулиар сонгогдсон 687 депутатын нэрсийг БНАСАУ-ын төв радиогоор зарлахад Ким Жөн Уны нэр дурдагдаагүй байна. "Энэ нь Ким Жөн Ун сонгуульд оролцоогүйг илтгэж байна. Сонгууль болохын өмнө ч, дараа нь ч түүний нэр төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дурдагдаагүй" гэж Ёнхап агентлагийн мэдээлэлд онцлон тэмдэглэжээ. Мэдээлэлд цохон тэмдэглэснээр, “ямар нэг шалтгаанаас үл хамааран энэ нь түүнийг эрх мэдлээ алдаж буйг илтгэхгүй”.

Ким Жөн Ун нэг танхимтай парламентад депутатаар сонгогдохгүй байхаар шийдсэн нь гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдэл бүхий “хэвийн улсын” тэргүүн болж харагдах оролдлого байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж.

Ким Жөн Уныг төрийн эрхэнд гарсны дараа 2014 оны гуравдугаар сард болсон сонгуульд тэрбээр депутатаар сонгогдож, БНАСАУ-ын анхны Ерөнхийлөгч болох өвөө Ким Ир Сен, эцэг Ким Жөн Ир нарынхаа уламжлалыг үргэлжлүүлсэн билээ. Түүний эцэг 2011 оны сүүлээр таалал төгссөн юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti