АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны илгээсэн захидлуудын нэгийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэд үзүүлснээ хүлээгээд, Ким Жөн Уны захидлуудыг урлагийн бүтээл гэж нэрлэжээ.

“Тэр надад хоёр сайхан захидал бичсэн. Нэг захидлыг нь, зөвхөн нэг л захидлыг Японы Ерөнхий сайд Абэд үзүүлэхэд “Энэ үнэхээр эргэлт болсон захидал байна, гайхалтай. Энэ бол түүхэн захидал” гэж тэрбээр хэлсэн. Үнэхээр тийм. Кимийн захидлууд урлагийн гайхалтай бүтээл” гэж Трамп пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.
Түүний хэлснээр, эдгээр захидал нь Ким Жөн Ун үйл хэргийг үнэхээр эцэслэн шийдэхийг хүсч байна гэдэг мэдрэмжийг төрүүлж байгаа аж.

Ким Жөн Ун, Трамп хоёр хэдийнээ хоёр удаа захидал солилцсон билээ. Захидлуудын агуулгыг олон нийтэд дэлгээгүй юм. Хоёр дахь захидлыг хүлээн авсны дараа Трамп БНАСАУ-ын удирдагчтай хоёр дахь удаагаа уулзахад бэлтгэж буйгаа мэдэгдсэн. Захидал солилцсоны гол зорилго нь чухам хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах юм гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс тухайн үед мэдэгдэж байв.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг