“БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг ОХУ-д айлчлахыг урьсан. Тэрээр өөрт тохиромжтой үедээ манай улсад ирэх боломжтой” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр хөтлөгчийн асуултад хариулахдаа мэдэгдэв.
 
“Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын зүгээс үзүүлж буй дэмжлэгийг өндрөөр үнэлж байсан ба маш сайхан захидал ирүүлсэн Оросын төрийн тэргүүн Владимир Путинд талархал илэрхийлсэн” гэж ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко Пхеньянд хийсэн албан ёсны айлчлалаа дүгнэн хэлсэн байдаг. Түүний хэлснээр, Ким Жөн Ун ойрын үед Орост айлчлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг