Deciem компани арьс арчилгааны The Ordinaryбрэндийг 18 сарын өмнө гаргаснаас хойш бүтээгдэхүүнээ дахин гаргахаар шаргуу ажиллаж байна. Дэлгүүрийн тавиурт хүрмэгцээ л дуусчихаад байгаа The Ordinary серум ердөө 10 долларын үнэтэй, орц найрлага нь цоо шинэ биш ч, удаан хэрэглэгдэж үр дүнтэй нь батлагдсан аж. 

The Ordinary Granactive Retinoid 2% Emulsion

Реалити шоуны од Ким Кардашиан саяхан The Ordinary брэндийн Granactive Retinoid 2% Emulsion серумыг хэрэглэх дуртайгаа хэлээд "хөгшрилтийн явцын удаашруулдгийг нь сайшаажээ. Серум дундаа боломжийн үнэтэй ($9.80) энэхүү бүтээгдэхүүний талаар тэрбээр People сэтгүүлд ярьсан байна. Түүний санал болгосон хоёр дахь бүтээгдэхүүн бол 360 долларын үнэтэй La Mer серум. 

Ретинойдыг дэлхийн бүх л арьс, гоо засалч мэргэжилтэн санал болгодог. Энэ нь арьсны бүтцийг сайжруулах чухал ач холбогдолтой билээ. Ким Кардашиан ретинолын төрлийн гурван л бүтээгдэхүүн дурдсан бөгөөд сүүлчийнх нь Shiseido-гийн 65 долларын үнэтэй нүдний маск. Нүдний маск гэхэд үнэтэй санагдаж магадгүй ч арьс эмзэглүүлэхгүй давуу талтай. 

Deciem компанийн зүгээс Кимд мөнгө төлөөгүй, түүнээр сурталчлуулаагүй гэдгээ хэлжээ. Тэгэхээр шийдвэр таны гарт л үлдлээ.