Өнгөрсөн ням гарагт Кардашианы гэр бүлийн эмэгтэй гишүүд Кимийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж, сошиал медиагаар нөхөр Канье Вест нь хайр татам зурвас илгээсэн байна. 

Түүний эх нэгтэй дүү Кендал Женнер нэгэн видеог хуваалцсан нь 1999 оноос хойших дүрс бичлэгийг эвлүүлсэн байна. Тус бичлэгт Ким “Би одоо амьдарч байгаа амьдрал болон гэр бүлдээ талархаж явдаг” хэмээн хэлжээ.


Реалити шоуны одын аав өмгөөлөгч Роберт Кардашиан нь 59 насандаа буюу 2003 онд хавдрын улмаас нас баржээ. Түүний амьд сэрүүн байхдаа хэлсэн үгийг ээж Крис Женнер нь дүрсжүүлж хадгалсан ба тус бичлэгт “Миний үзэсгэлэнтэй охин, би чамайг үргэлж хайрлах болно. Хамгийн гайхалтай өдрийг чамдаа хүсье!” гэжээ.

Реппер Канье Уганда улсад өөрийн клипний зураг авалтад оролцож байгаа учраас эхнэрийнхээ төрсөн өдрөөр байлцаж чадаагүй ч төгөлдөр хуурч, цэцгийн баглаа хамт илгээсэн байна.