Коуртни Кардашиан өчигдөр “Ellen DeGeneres” шоунд оролцох үеэрээ Ким, Канье нар дөрөв дэх хүүхдээ хүлээж авахаар эмнэлэгт байгаа талаар мэдэгджээ. Коуртнигийн хийсэн мэдэгдэл ээж Крисийг нь хүртэл цочирдуулсан байна. 

Энэ мэдээний талаар сэтгүүлчид Ким болон Канье нараас тодруулахыг хүссэн ч албан ёсны мэдээлэл өгөөгүй аж. Тус шоунд Канье, Ким нарын гурван хүүхэд үеэлүүдийн хамт айлчлан ирж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьжээ.

Ким эхний хоёр хүүхдээ өөрөө төрүүлсэн ч гурав дахь хүүхдээ 2018 онд тээгч эхээр дамжуулан төрүүлсэн юм. Тэрээр өмнөх хоёр жирэмслэлтийн явцад амь насанд нь ч халтай байж болох нөхцөл байдалтай тулгарсан учраас дахин хүүхдээ өөрийн биеэр тээхгүй байхыг эмч анхааруулсан байна. Дөрөв дэх хүүхдээ ч мөн тээгч эхээр төрүүлэхээр хүлээж буй аж.

Эх сурвалж: www.dailymail.co.uk