Ким Кардашианы хувцасаа баглах үеээрээ хийсэн дотуур хувцастай тачаангуй сэлфи сошиал ертөнцөд олны анхаарлыг татаад байна. Тэрээр үргэлж л цаг наргүй цагийн хуваарьтай байдаг нэгэн. Тэгвэл энэ нь ээлжит аялалдаа бэлтгэх зуураа авсан зураг нь юм байна. 

Тэрээр 37 настай ч гайхалтай нүд унагам бие хаатай бөгөөд энгийн нэг дотуур хувцас өмсөн өлгүүр дүүрэн хувцасныхаа өмнө өвдөглөж суун толинд утсаараа сэлфиджээ. Хөхөө халхалсан олив өнгийн хөхөвч зүүн хар турсик өмсөн, ташаанд нь шүргэм урт үсээ мөрөө давуулан сул тавьжээ.