Өдгөө 37 настай Ким Кардашьяан болон түүний гэр бүлийнхэн шоу бизнесийн ертөнцөд хөлөө олоод олоод чамгүй хугацаа өнгөрчээ. 

Тэд “Dash” хувцасны дэлгүүр ажиллуулаад 12 жил болсон. Гэтэл саяхан Ким Кардашьяан уг дэлгүүрээ хаахаар болсноо өөрийн хувийн цахим хуудаснаа мэдэгдсэн байна. 

“Бид дэлгүүрээ ажиллуулах дуртай л даа. Гэхдээ бидний ихэнх нь ээж болж эсвэл өөрсдийн брэндтэй болсноор завгүй болжээ. Тиймдээ ч ийм шийдвэр гаргаж байна” хэмээн Кардашьян бичжээ. Харин тэднийг мөнгөө хий дэмий ашиггүй зүйлд цацахгүйн тулд ингэж хаасан гэх цуу яриа тархаад байна. Тэдний бага дүү Кайли Женнерийн гоо сайхны барааны брэнд амжилттай яваа. Харин Кендал Женнерийн загвар өмсөгчийн карьер сайн яваа. Бусад эгч нар нь гэр бүлтэй болсон учраас ийнхүү шийдвэр гаргасан ч байж магадгүй.