Кимчи бол ферментацийн аргаар даршилж бэлтгэдэг Солонгос үндэсний хоолны хачир. Ихэвчлэн байцааг дарж хийдэг ч өргөст хэмхээр мөн хийж болно. Кимчиг зөөлхөн, гэхдээ бага зэрэг шаржигнасан болгож бэлтгэвэл маш сайхан, амттай байдаг. Кимчиг шөл, хоёрдугаар хоол, загас гэх мэт төрөл бүрийн хоолны хачир хэлбэрээр хэрэглэж болно. 

Как приготовить кимчи


Орц: 

  • Хятад байцаа – 1 толгой 
  • Давс – 100 г 
  • Загасны соус – 3 хоолны халбага 
  • Сои соус – 2 хоолны халбага 
  • Ногоон сонгино – 3 ш 
  • Бөөрөнхий сонгино – 1 ш 
  • Сармис – 4 хумс 
  • Элсэн чихэр – 2 хоолны халбага 
  • Цагаа гаа (үрж бэлдсэн) – 1 хоолны халбага 
  • Чили улаан чинжүү – 2 ш 

Хийх арга: 

Байцааг уртааш нь 4 хэсэг болгон хуваана. Гол хэсгийг авч хаяна. 1 см өргөнтэй, урт туузан хэлбэрээр хэрчинэ. Давсалж, сайн холино. Давсалсан байцааг тагтай саванд хийж хөргөгчинд 1 хонуулаарай. 

Дараагийн өдөр улаан чинжүү, сармис, цагаан гаа, сои соус, загасны соуснуудыг блендерт хийж холино. Соусыг саванд хийж, 5 минутын турш зөөлөн гал дээр болгоно.Элсэн чихэр ба цайны халбага давс нэмнэ.

Как приготовить кимчи

Ногоон сонгиныг 5 см хэмжээтэй хэрчинэ. Бөөрөнхий сонгиныг цэвэрлэж, хэрчинэ. 

Байцааг урсгал усаар угааж, дараа нь базаж авна. Соус болон сонгиныг байцаан дээр нэмнэ. Соусыг байцаандаа шингээхийн тулд сайтар холих хэрэгтэй. Том шилэн саванд хийж чигжинэ. Энэ үед хүнсний бээлий ашиглаарай. 

Хөргөгчинд 4 хоног байлгасны дараа кимчи бэлэн болно. Кимчиг хөргөгчинд 1 сар хүртэл хадгалж болно. 


Сайхан хооллоорой!