Amazon компаниас гаргадаг Kindle хэмээх таб Монголд эрэлттэй байна. Энэхүү төхөөрөмжөөр цахим ном унших боломжтой, нүдэнд хоргүй, хөнгөн жинтэй юм. Kindle-ийг утасгүй интернэтэд холбосноор Kindle Store-оос хүссэн номоо худалдан авах боломжтой. Хэрэв ийм боломжгүй бол зарим нэг арга ашиглан үнэгүй ном уншсан ч болно. 

Эхний арга бол Amazon-ы үнэгүй номнуудыг татаж авч унших. Үүний тулд та Kindle-ийнхээ Search хэсэгт “free books” гэж бичээд хайна. Улмаар гарч ирсэн номнуудыг үнэгүй захиалан уншаарай.

Хоёр дахь арга бол Kindle-ийн формат буюу epub, azw3, kpf зэрэг рүү хувиргасан бэлэн, үнэгүй номыг интернэтээс олж татах. Ийм форматтай хэдэн сая номтой сайтууд байдаг ч бүртгэл нэхдэг тул зөвийг нь олох хэрэгтэй. 

Хамгийн хурдан, хялбар, найдвартай арга буюу гурав дахь арга бол pdf файлыг Kindle-ийн формат руу хувиргах. Учир нь pdf форматтай ном олоход хялбар, элбэг байдаг. Үүний тулд эхлээд Google-ээс уншихыг хүссэн номынхоо нэрийг бичээд ард нь pdf гэж хайна. Жишээлбэл, “Love, Rosie pdf” гэж бичээд гарч ирсэн pdf файлыг татна. Дараа нь энэ линк рүү ороод номоо “upload” хийгээд “convert” хэсгийг сонгоно. Ингэж хөрвүүлэхгүй бол pdf форматын номыг Kindle-д хийхэд унших тохиргоог өөрчилж болдоггүй. 

Конверт хийсэн файл тань .azw өргөтгөлтэй болж хувирсан байх ёстой. Татаж авсан хойноо Kindle-ээ USB холболтоор компьютерт холбож Kindle-Documents нэртэй хавтас руу конверт хийсэн файлаа хуулж оруулна. Ингээд Kindle-ээ Eject хийсний дараа Library-д тань нэмэгдсэн байх болно.

Уран зохиолын шилдэг 30 түүврийг Монгол хэлээр уншихыг хүсвэл энэ линкээр орж татна уу. PDF форматтай тул хөрвүүлэхээ мартуузай. 


Та номоо амтархан уншаарай :)