Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн ихэнх буюу 80 гаруй хувь нь хоромхон зуурын уур бухимдлаа барьж дийлэхгүй, архидан согтуурсан үед үйлдэгддэг байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь богино хугацаанд хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулдаг бөгөөд сүүлийн үед гаралт нь өсч буй аж.

Тиймээс ЦЕГ-аас энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгоор "Нэг хором" хөдөлгөөнийг эхлүүлээд буй. 

"Залуучууд баярлах нэрээр шөнийн цэнгээний газар орж архидан согтуурч зодолдож, танхайрна. Тэр хэмжээгээр хүмүүс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирно. Тиймээс залуучууддаа ганц хоромын уур бухамдлаа "Уучлаарай" гэдэг үгээр солье гэж уриалмаар байна. Ухаалаг залуусын ухаантай үйлдэл бол амьдралыг аварна" хэмээн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг "Нэг хором" хөдөлгөөнийг эхлүүлж буй талаар мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм.

Энэ сарын 1-нээс эхэлсэн тус хөдөлгөөнд олны танил хүмүүс идэвхтэй оролцож, "Нэг хором" тэвчихийг уриалж буй юм.

Тэгвэл  "Нэг хором" хөдөлгөөнд зориулсан "Түргэн ууртай тэнэг баатрууд" дууг дүрсжүүлэн цацжээ.

Тус дууг хүргэж байна.