НЬЮ-ЙОРК. /AP/. Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл ирэх пүрэв гарагт хуралдаан хийх үеэрээ Хөлбөмбөгийн клубын “ДАШТ-2021”-ыг зохион байгуулах Хятадын хүсэлтийг авч хэлэлцэнэ.  

Хөлбөмбөгийн клубын ДАШТ нь 6 холбоодын хамгийн хүчирхэг клубуудын хооронд өрнөдөг тэмцээн юм. 2000 оноос явуулж эхэлсэн уг тэмцээн өнгөрсөн онд АНЭУ-д болж, шигшээ тоглолтод Мадридын “Реал” АНЭУ-ын “Аль-Айн” багийг 4:1 онооны харьцаагаар хожсон юм. 

2019, 2020 онуудад Катарт болох тэмцээнд 7 клуб оролцох бол 2021 оноос тэмцээнд оролцох багийн тоог 24 хүртэлх тоогоор нэмэгдүүлэх аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг