Монголын эрдсийн голлох түүхий эд болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна. The Steel Index-ийн мэдээгээр Хятадын Тянжины боомт дээрх 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ74.4 ам.доллар болоод байгаа нь өнгөрсөн есдүгээр сараас хойшхи хамгийн өндөр ханш боллоо. Ийнхүү үнэ өсч буй гол шалтгаан нь Хятадын Засгийн газар өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг 50 хүртэлх хувиар бууруулахаар болсон. Үүний улмаас сул зогсолттой байгаа үйлдвэрүүд өвлийн улирал дуусмагц үйлдвэрлэлээ явуулахад шаардлагатай түүхий эдийн татан авалтаа хийж байна.