Бямба гарагт Колумб улсад нисэх онгоц осолдож, 12 хүн амиа алджээ. Энэ тухай тус улсын Иргэний хамгаалалтын газраас мэдээлэв.

Тус мэдээлэлд дурдсанаар, нисэх онгоц Гуавьяре хотоос Вильявисенсио хотын хооронд нисэж байжээ. Осол болохоос өмнө  буюу орон нутгийн цагаар өглөөний 10:40-д нисэх онгоцноос яаралтай тусламжийн дуудлага ирсэн байна. Онгоцыг Вильявисенсио хотын ойролцоох “La Bendición” газраас олжээ.

Одоогоор олон нийтэд нисэх онгоц юунаас болж осолдсон талаар мэдээлээгүй байгаа аж. Албаныхан ослын газар амиа алдсан зорчигчдын цогцсыг хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байна.

Колумбын Иргэний нисэхийн газраас ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрхийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN