Колумбийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялагч тодроогүй байна. Тус улсын Үндэсний сонгуулийн зөвлөлөөс өнгөрсөн ням гарагт мэдээлснээр, саналын хуудасны 94,42 хувийг тоолсны дараах байдлаар барууны үзэлт нэр дэвшигч Иван Дуке 39,15 хувь, зүүний үзэлт нэр дэвшигч Густав Петро 25,08 хувийн санал авсан аж. 3 дугаар байрт 23,8 хувийн саналаар Серхио Фахардо оржээ.
 
Хоёрдугаар шатны сонгууль ирэх сарын 17-нд эхлэх аж.
 
Нийт 11,2 мянган сонгуулийн хэсэг нээгдсэн бөгөөд орон нутгийн цагаар өглөөний 8 цагаас нээгдэж 16.00 цаг хүртэл ажилласан байна. Тус улсад нийт 36,2 сая хүн сонгуульд санал өгөх эрхтэй аж.
 
Колумбийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Иван Дуке, Густаво Петро, Умберто де ла Калье, Серхио Фахардо, Херман Варгас Льерас , Хорхе Антонио Трухильо гэсэн зургаан нэр дэвшигч өрсөлдсөн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг