Цахиурт суурилсан бичил схемийн үе дуусаж эрдэмтэд 1000 дахин чадалтай шинэ материал бүтээжээ. Үүний тусламжтай хавдрын оношилгооны тооцоолол, нууцлалын код боловсруулах зэрэг олон салбарын мэдээллийн томоохон сан боловсруулахад гардаг алдаануудыг шийдвэрлэж магадгүйг ажиглагчид онцлов. 

Цахиурын бичил схемийн гол дутагдал бол томрох тусам мэдээлэл дамжих хурд багасаж, эрчим хүч их зарцуулан, мэдээллийн ачаалал үүсгэх. Тиймээс Стэнфорд, Карнэйж Меллон, Калифорни болон Берклигийн их сургуулийн эрдэмтэд хамтран олон давхар барилга шиг бүтэцтэй шинэ төрлийн бичил схем зохион бүтээжээ. 

Эл төслийг “Компьютер тооцооллын системийн нано инженерчлэл” (N3XT) гэдэг. Шинэ бичил схемийг шингэн нүүрстөрөгчийн молекулуудаас бүтсэн нано хоолой хэлбэрийн хүлээн авагчид суурилан бүтээсэн байна. Мэдээлэл дамжихдаа ‘vias’ гэх жижгэрүүлсэн өргөгч шатаар дамждаг аж. Улмаар мэдээлэл хөндлөн чиглэлд дамжсанаас илүү хурдан, илүү бага эрчим хүч зарцуулах боломжтой. 

Цахиурын төрлийн бичил схемийг үйлдвэрлэхэд 1000 орчим хэм зарцуулдаг ба энэ үед доод давхаргуудыг хайлуулж босоо дамжуулалт хийх аргагүйд хүрдэг байжээ. Харин “N3XT” бичил схемийг үйлдвэрлэхэд бага дулаан шаардлагатай байдгаас давхарга бүтээх бололцоо олгосон гэв. Дашрамд дурдахад, босоо бүтэц шинэ санаа биш, 2015 оны эхээр “Samsung” компани 16 терабайтын багтаамжтай хатуу төлөвт бичил хатуу диск бүтээсэн. 

Гэвч үйлдвэрлэлийн зардлаас болж өртөг өндөртэй байсан юм. “N3XT” багийн эрдэмтэд дөрвөн давхарга бүхий бичил схем загварчлаад байгаа ба энэ нь ижил төрлийн бичил схемүүдээс 1000 дахин хурдан ажиллаж байгаа аж.