Холимог тулааны од Конор МкГрегор өөрийн нэрийн вискиг худалдаанд гаргана гэдгээ жилийн өмнө мэдэгдээд байсан билээ. Тэрээр өөрийн хоч болох “Notorious” гэсэн нэртэй виски худалдаанд гаргахаар төлөвлөж байсан. Гэсэн ч худалдааны тэмдгийн маргаанаас болж вискинийхээ нэрийг сольсон байна.

Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Конор МкГрегорын дийлэнх хувьцааг эзэмшигч “Eire Born Spirits” компани АНУ болон Их Британид “Proper No. Twelve” нэртэй вискиг худалдаанд гаргажээ.


Эх сурвалж: SPS