Солонгосын агаарын тээврийн компанийн онгоцны үйлчлэгчээс COVID-19 халдвар илэрч, шинжилгээгээр батлагдсан байна.

Иймээс Korean Air компани мягмар гарагт Сөүл хотын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох албан оффисоо хаасан байна.

Онгоцны үйлчлэгч нь Лос Анжелесоос Сөүлийн хоёрдугаар сарын 19-20-ны хооронд нислэгийн багт багтсан талаар FOX 11 Los Angeles мэдээлэв. Тэрээр өмнө нь буюу энэ сарын 15-нд Израилийн Тель-Авиваас Сөүл рүү нисэх багт ч мөн багтсан байжээ.

Тус компани онгоцыг халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлж өөрсдийн үйл ажиллагааны байршилд дулааны камер суурилуулжээ. Үүнээс гадна вирусын тархалтыг урьдчилан сэргийлэх зорилгоор Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх Солонгос (CDCK) төвтэй нягт хамтран ажиллаж буй талаар агаарын тээврийн төлөөлөгч Business Insider-д дурдав.

Мягмар гарагт энэ мэдээ цацагдсан цагаас хойш Өмнөд Солонгос болон Азийн бусад орнуудад хийх нислэгүүдээ цуцлахыг тэднээс хүссэн сэтгэгдэлүүд тус компаний Facebook хуудаст хэдэн мянгаараа нэмэгдсээр байна.



Эх сурвалж: https://nextshark.com