Коронавирусээс болж хамгийн их алдагдал хүлээж буй салбарын нэг бол дэлхийн кино урлагийн салбар юм. Хятадын кино урлагийн салбар 1 дүгээр сард 70,000 кино театрууд хаагдаад буй. Энэ оны эхний 2 сард гэхэд 3.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Өдгөө Америкийн box office-ууд түүхэндээ хамгийн доод түвшиндээ хүрээд байна.

Саяхан Хятадын кино театрууд аажим нээгдэж эхэлсэн ч дахин халдвар тархаж эхэлсэн учраас дахин хаалгаа барьсан юм.

Түүнээс гадна олон улсын нэр хүндтэй кино наадам, шилдэг кино шалгаруулах арга хэмжээ хойшлогджээ.

Тухайлбал Энэтхэгийн Болливудын Олон улсын кино наадам, Францын Cesar Awards зэрэг ёслолын ажиллагаа цуцлагдаад байна.

Холливудад Жэймс Бонд цувралын 25 дах кино болох "No time to Die" өнгөрсөн сард дэлгэцэнд гарах байсан ч хойшлогдож Англид 11 дүгээр сарын 12-нд, АНУ-д 11 дүгээр сарын 25-нд гарахаар болсон билээ. Шинэ ангид жүжигчин Даниель Крэйг тав дах удаагаа бас сүүлчийн удаа агент Бондын дүрд тоглоно.

Бондын найз охины (Bond girl) дүрд 2015 онд Spectre-д тоглож байсан Францын жүжигчин Леа Сейду дахин Доктор Маделин Своны дүрд тоглосон байна.