Коронавирусээс хамгаалах журмыг хэрэгжүүлээгүй этгээдийг бааранд орохыг эсэргүүцсэнд тэрээр гал нээжээ. Үүний улмаас 3 хүн суманд нь өртөж, нэг хүн ноцтой шархдсан бол нэгэн эмэгтэй хурц үзүүрт мэсэнд оногджээ. 

Цагдаагийн мэдээлж буйгаар тэр этгээд үүдэн дээрээс буцаагдсан бөгөөд машин руугаа очоод ирэхдээ дайралт хийхэд зориулагдсан зэвсэгтэй ирсэн. Түүнийг оруулахаас татгалзсан хаалгач баарны хаалгуудыг хаасан байж. Гэмт этгээд байгууламж руу буудаж хэд хэдэн хүнийг гэмтээжээ. 

Түүнийг галлаж дуусаад баарны хойд хаалга руу зүглэхэд хэсэг үйлчлүүлэгчид нь зэвсэглэн гарч ирээд сэжигтэн этгээд рүү гал нээсэн гэнэ. Гэвч тэрээр цагдаа нарыг ирэхээс өмнө хэргийн газрыг орхиж амжсан байна. 

Үйлчлүүлэгчдийн нэг болох эмэгтэй хэргийн үеэр байгууламж дотор байсан бөгөөд амиа алдах нь л гэж бодон айж байснаа хэлжээ.

Түүний хэлж байгаагаар "Залууг баарнаас гаргаад хаалгач хаалгануудыг хаасан ч тэр машин руугаа яваад эргэн ирэхдээ галаар шүршиж орхисон. Бууны сум болон шил хаа сайгүй нисч байсан болохоор бид бүгд газар хэвтсэн. Түүний хэдэн удаа галласнаас л харахад тэр дайралт хийхэд зориулагдсан рифлтэй байсан нь тодорхой. Маш олон сум. Үнэхээр итгэмэргүй" гэжээ.

Хохирогчдын нэг нь гарандаа буудуулсан, нөгөө нь амь насанд аюулгүй ч гэмтэл авсан бол өөр нэг хохирогч бууны суманд оногдож маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.


Эх сурвалж: Fox News