Саяхан Ethereum сүлжээнд 181 сая долларын шилжүүлгийг хийжээ. Гүйлгээний хэмжээ нь 888 888 ETH байсан ба 19 цагт багтааж 5080 баталгаажуулалт хийгдэж уг гүйлгээ хийгджээ. 

Мөн өнгөрсөн долоо хоногт нийлээн хэдэн сая долларын биткойны шилжүүлэлт хийгдсэн бөгөөд түүний шимтгэл нь 10 цент байсан байна. Энэ нь уламжлалт мөнгөтэй харьцуулахад криптовалютын итгэмээргүй давуу тал бөгөөд өөнтлөгчид криптовалютын гүйлгээний шимтгэл нь бага гэдэгтэй маргах ямар ч аргагүй юм. 

Хэрэв 181 сая долларыг уламжлалт аргаар шилжүүлсэн бол гүйлгээний шимтгэл нь:

Банкуудын дундаж шимтгэлээр бодвол $1,81 сая
PayPal –аар бол $5.3 сая;
Western Union–оор бол $7,24 сая болох байжээ. 

Харин 181 сая долларын гүйлгээний шимтгэлд ердөө л 6 цент авчээ.  Үүнд ямар ч нэмэлт тайлбар хэрэггүй биз ээ.


Эх сурвалж: Крипто доогтэр