Төлбөрийн MasterCard систем криптовалютын төлбөрийн карт гаргах боломжийг нээсэн “Блокчэйн валютын бутархай нөөц / fractional reserves of blockchain currency/”-ийг удирдах аргад патент авлаа.

Патентын өргөдөлд дурдсанаар энэхүү аргыг хэрэглэж үйлчлүүлэгчид биткойныг ашиглаж худалдан авалтын төлбөрөө хийх боломжтой болно.

Үүний зэрэгцээ тус компани криптовалютыг ашиглаж төлбөрийг хийхэд уламжлалт аргаас төвөгтэй байдагт хүмүүс бухимддаг учраас үүнийг арилгахад биет мөнгө болон криптог хослуулсан шийдэл нь ач холбогдолтой болохыг дурьджээ.

Компани патентыг хэзээ зах зээлд хэрэглэж эхлэх тухайгаа мэдээлээгүй байна. MasterCard-ын харилцаа, холбоог хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Сет Эйсен энэ тухай “Бид өөрсдийн үйлчлүүлэгч карт эзэмшигчдэдээ шинэ үнэ цэнийг бий болгохын тулд зах зээлд шинэ сэтгэлгээ инновацийг татах аргуудыг байнга анхаардаг. Патентын өргөдөл гаргах нь энэ процессын нэг хэсэг бөгөөд тухайн санаа зах зээлд гарч чадах эсэхээс үл хамаарч байгууллагын оюуны өмчийг хамгаалах чиглэлээр авч байгаа арга хэмжээ юм” гэж хэлжээ.


Эх сурвалж: Крипто доогтэр

https://www.cnbc.com/2018/07/17/bitcoin-above-7000.html