Дэлхийн буурай хөгжилтэй орнууд хөгжлийн стратегиа боловсруулахдаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахгүй байх хэрэгтэй гэж Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард мэдэгдсэн байна.

К.Лагард хэлэхдээ, "бага орлоготой болон хөгжиж буй олон орон стратегийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа зөвлөхүүдийг ажиллуулахын тулд олон сая ам.доллар зарцуулж буйг би харсан. Үүнийг хэмнэхийн тулд НҮБ-ын гаргасан хөгжлийн 17 зарчмаа гол болгон, хэрэгжүүлж эхлэхийг санал болгож байна" гэжээ.

Мөн тэрбээр, дээрх төрлийн орнууд дотоодын ашгаа нэмэгдүүлж, өндөр үнэтэй төслүүдээс татгалзаж, авлигыг үндсээр нь устгах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Pulse/