“Ардын өөрийгөө хамгаалах хүчин”-ий курдын зэвсэгт бүлэглэлүүд Сирийн Манбиж хотоос дайнчдаа өнгөрсөн мягмар гарагт гаргаж дууссан тухай “Firat” агентлаг мэдээлэв.
 
Тус агентлагийн мэдээлснээр, Курдын зэвсэгт отрядууд Манбиж хотыг “Лалын улс” бүлэглэлийн террористуудаас 2018 оны 6 дугаар сарын 1-нд чөлөөлсөн бөгөөд тэд орон нутгийн цагдаа нарыг зэвсэглэхэд тусалж байсан аж.

“Цагдаа нар одоо хотын аюулгүй байдлыг бие даан хамгаалах чадвартай болсон. Курдын цэргийн зөвлөхүүдийг тус хотод заавал байлгах шаардлагагүй” гэж “Ардын өөрийгөө хамгаалах хүчин”-ий мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Туркийн эрх баригчид “Ардын өөрийгөө хамгаалах хүчин”-ийг террорист бүлэглэл гэж үздэг бөгөөд Сири-Туркийн хилийн ойролцоо тэднийг байлгах нь Турк улсын аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж болзошгүй гэж үздэг юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг