Квен Трантино “Pulp Fiction” киногоороо Каннд шуугиан дэгдээснээс хойш 25 жилийн дараа тэрээр “Once Upon a Time in Hollywood” киногоороо эргэн ирлээ. 

Өчигдөр болсон Каннын кино наадмын нээлтийн ёслолын үеэр тус киноны баг хамт олныг зургаан минутын турш алга ташин угтан авсан нь энэ жилийн нээлтүүдээс хамгийн удаан алга нижигнүүлсэн нээлтэд тооцогдож байна. Учир нь кино ертөнцийн хамгийн хүчирхэг жүжигчид болох Брэд Питт, Леонардо Ди Каприо нар мөр зэрэгцэн дэлхийн хамгийн тансаг улаан хивсэн дээр зогсжээ. 

Брэдд Питт, Леонардо нар фенүүдтэйгээ зургаа татуулан, гарын үсэг зурах агшинд тал талаас  зургийн аппарат анивчин, шүтэн бишрэгчид нь орлилдож буй нь сонсогдоно. 

Харин Трантино эхнэр Даниела Пикт буюу тус киноны оддын нэг Маргот Роббигийн чихэнд “Би чамд хайртай” хэмээн шивнэж буй харагдана. Ордны шатны дээд талд зогссон тэрээр “vive le cinéma” буюу “кино урлаг үүрд мандан бадраг” хэмээн уухайлжээ.

Киноны тухайд гэвэл фестивалийг зохион байгуулагч Тьерри Фремокс сэтгүүлчдийг киноны үйл явдлын талаар ам алдахгүй байхыг сануулсан ба уг кино 1960 оны үйл явдлыг харуулахаас гадна Шерон Тейт, Мансон зэрэг бодит хүмүүсийн амьдралыг тусгажээ. Ди Каприо нь барууны телевизийн одын дүрд, харин Питт томоохон гэр бүлийн ахлах зарцын дүрийг бүтээжээ.


Уг кино нь Трантиногийн бүтээлүүдээс ялгаатай нь дүрүүдийн зан авирын судалгаан дээр илүү тулгуурласан байна. “Once Upon a Time in Hollywood” кино нь 7 дугаар сарын 26-нд кино театруудаар нээлтээ хийх аж. Гол дүрийн жүжигчдээс гадна Курт Рассел, Аль Пачино,  Лук Перри нар оролцон тогложээ. Уг киноны нээлтийн тасалбар нь хамгийн их эрэлттэй байгаа ба аль хэдийн зарагдаж дууссан байна.

Каннын наадмаас гэрэл зургаар: