Холливүүдийн нэрт найруулагч Квэнтин Тарантино өвөрмөц, цочирдмоор, гайхалтай кино бүтээдгээрээ алдартай. Тэгвэл түүний ес дэх бүтээл болох “Once upon a Time in Hollywood” киноны албан ёсны трэйлер цацагдлаа. 

Кинонд 60-аад оны Холливүүдийн алтан үеийг үзүүлэх бөгөөд гол дүрд Леонардо ДиКаприо, Брэд Питт нар тоглосон байна. ДиКаприо нь томоохон бүтээлд дүр авахыг хичээж байгаа жүжигчний дүрд тоглодог бол харин Брэд Питт түүний орлон тоглогчийн (каскадер) дүрийг бүтээжээ. 


Тэднээс гадна уг кинонд Аль Пачино, Курт Рассел, Тимоти Олифант, Дакота Фаннинг зэрэг одууд дүр бүтээсэн байна. 

Квэнтин Тарантиногийн шинэ кино долдугаар сарын 26-нд дэлгэцэнд гарна.