Боловсрол, шинжлэх ухааны яам дээр байгаа бүх хөрөнгө оруулалтын тендерийг Худалдан авах үйл ажиллагааны агентлагт шилжүүлснээ сайд Л.Энх-Амгалан өнөөдөр цахим хуудсаараа мэдээллээ.

Тэрээр "Боловсрол шинжлэх ухааны сайдаар очоод яамны хамт олонд хамгийн түрүүнд хэлсэн зүйл бол БШУЯ бол тендерийн яам биш, Барилгын яам биш шүү л гэж хэлсэн. 

Хэлсэн үгээ өнөөдөр бодитой болгож, 2021 оны манай яаманд дээр байгаа бүх хөрөнгө оруулалтын тендерийг Худалдан авах үйл ажиллагааны агентлагт 100 хувь шилжүүлж байна. Бид тендер зарлаж, тендерт цагаа зарцуулах шаардлагагүй.

Цаашдаа барилгын холбоотой асуудлыг Барилгын яаманд, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг Эрчим хүчний яаманд хариуцуулах талаар хамтран ажиллана. 

Ер нь Боловсролын салбарт байгаа хөрөнгийн менежментийн асуудлыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна" гэв.