Ламборжини бренд дахин нэг супер машин танилцууллаа. Харин Essenza SCV12 гэх энэхүү машиныг эзэмшигчид нь хуулийн дагуу нийтийн эзэмшлийн зам дээр унаж болохгүй гэнэ. Тийм учраас та хэрвээ уг машиныг худалдаж авбал Ламборжини компанийн зүгээс таны машиныг Итали дахь удирдах байгууламжийнхаа тусгай гараашинд хадгалж байхыг санал болгож байгаа аж. 

CNN

Тус машины эзэд хүссэн үедээ машинаа веб камераар харж болох юм. Хэрэв машинаа унахыг хүсвэл Ламбаржини компаниас таны хүссэн уралдааны замд тээвэрлэн хүргэж өгөх ба та зөвхөн тэнд л машинаа унаж болно. Мөн тус компанийн зүгээс уралдааны машины мэргэжлийн жолоочоор танд хэрхэн өндөр хурдтай явах болон V12 загварын хүчит хөлгөөс ямар таашаалыг авч болохыг үзүүлэх үйлчилгээг хүртэл багтжээ. Түүгээр зогсохгүй жилд хэд хэдэн тусгай өдөрлөг зохион байгуулан Essenza SCV12 машины эзэд нэг дор цугларч машинаараа бахдах боломжийг олгох гэнэ. 

Энэ загвар нийт 40 ширхэг үйлдвэрлэгдэх аж. Хэрэглэгчид аль хэдийн худалдан авах гэрээгээ байгуулсан бөгөөд хэдхэн ширхэг үлдсэн хэмээн Ламборжинигийн ахлах инженэр Маурицио Режиани хэлжээ. 

CNNКомпанийн зүгээс үнийн тухай тодорхой хэлээгүй ч Маурициогийн хэлж буйгаар тус компанийн цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн Синтэнарио, Шиан зэрэг машинууд 5.5 тэрбум төгрөгөөр зарагдаж байсан учир ойролцоо үнэтэй, ихдээ л 6 тэрбум төгрөгөөр худалдагдах аж. 

Мөн тэрээр "Энэ машин бол Ламборжиний хамгийн тансаг ертөнцөд нэвтрэх тусгай пасспорт л гэсэн үг" хэмээжээ.


Эх сурвалж: CNN