Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Хөдөө аж ахуйн орлогч сайд Бунг Куанг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урилгаар манай улсад айлчлал хийж байна. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн гишүүн Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, Н.Оюундарь нар байлцаж, санал бодлоо илэрхийлжээ. Айлчлалын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зүгээс Лаос улсад мянган хонь бэлэглэсэн аж.

Дашрамд дурьдахад, энэхүү айлчлалын үеэр манай улсаас хонины хөлдөөсөн мах Лаос руу гаргах, оронд нь химийн бордоогоор бордоогүй цагаан будаа нийлүүлэх асуудал яригдсан байна. Энэ хүрээнд хонины хөлдөөсөн мах гаргах асуудал ажил хэрэг болох шатандаа орсон гэж холбогдох албаныхан мэдээллээ. Түүнчлэн, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахаа хоёр тал илэрхийлж, цаашид парламент хоорондын харилцааг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мөн дуулгасан байна.