Өргөө кино театрын Маркетингийн албаны захирал Т. Дөлгөөнтамиртай удахгүй нээгдэх "Өргөө laser cinema" кино театрын талаар ярилцлаа. 

-Өргөө кино театр 5 дахь салбараа удахгүй нээх гээд үзэгчид хүлээлт өндөртэй байх шиг байна. Urgoo Laser Cinema технологийн давуу талыг манай уншигчдад танилцуулна уу?

Бид орчин үеийн кино театрын цогц шийдлийг багтаасан хамгийн том танхимтай лазер кино театраа нээж байна.  Laser Projection буюу лазерын гэрэл, Dolby Atmos дуугаралтын систем, Premium Large Screen дэлгэц, RealD 3D гэсэн 4 технологи нийлж төгс зохицлыг бүрдүүлж LASER CINEMA болж байгаа юм. DolbyAtmos гэдэг нь кино бүтээгчдэд киноны дууг гурван хэмжээст орчинд үйл явдлын дунд байгаа мэт мэдрэмж төрүүлж чаддагаараа давуу талтай. RealD 3D нь REALD компанийн Stereoscopic дүрслэл буулгагч бүтээгдэхүүн бөгөөд дэлхий даяар 26500 байршилд байдаг. Үүний нэгийг бид шинэ кино театртаа суурилуулсан.  Дэлгэцийн хувьд Premium Large Screen гэгддэг хамгийн сүүлийн үед IMAX-тай өрсөлдөж гарч ирж буй дэлгэцийг суурилуулсан. Өнгө дүрсний шийдлээрээ байлдан дагуулж байгаа технологи бол laser projection юм. 

Лазер технологи нь лазерын гэрлийг боловсруулж дэлгэц рүү цацдагаараа илүү бодит дүрсийг үзэгчдэд мэдрүүлдэг. Лазер синема театр Азид цөөхөн байдаг сүүлийн үеийн театрын технологи юм. Азид гэхэд цөөн хэд л бий. Тухайлбал Хятад 2, Солонгосд 1 бий. ОХУ, Хонгконг, Японд хүртэл байдаггүй.  


-Шинэ кино театр хэд орчим суудалтай вэ?

- Urgoo laser cinema нийт 3 танхимтай, лазер танхим 470 орчим, бусад 2 танхим 310 орчим нийт 780 орчим суудалтай. 


-Лазер кино театр танай хэд дэх кино танхим болж байна вэ?

-Бид 9 дэх жил дээрээ 5 дахь кино театр буюу Urgoo Laser Cinema шинэ салбараа нээж байна. Монгол орон даяар нийт 19 танхимтай. Тухайлбал Өргөө 1 /3-р хороололд/, Өргөө 2 /IT Park/ хажууд, Өргөө 3 /Шангри-Ла Улаанбаатар/ төвд, 4 нь Эрдэнэт хотод гээд үргэлж үйл ажиллагаагаа өргөтгөж ирсэн. Анх 2009 он “Өргөө кино” театр шинэчлэгдэн байгуулагдаж Монголын кино урлагийн зах зээл дээр сэргэлтийг авчирч байлаа. Түүнээс хойш 9 жил болжээ. Энэ хугацаанд жилд дунджаар 1,5 сая хүн кино үздэг болсон нь кино урлагийн салбарт хувь нэмрээ оруулж байгаа болов уу. Өмнө нь нийт үзэгчдийн 80 хувь нь гадаад, 20 хувь нь монгол кино сонгон үздэг байлаа. Харин одоо эсрэгээрээ 80 хувь нь Монгол, 20 хувь нь гадаад кино үздэг болсон. 


-Өргөө кино театрын цаашдын зорилго?

-“Өргөө” кино театр үйлчилгээний стандартаа илүү сайжруулахаар төлөвлөсөн. Бид үзэгчдэдээ тасалбарт дугаарлаж зогсохоос эхлээд элдэв чирэгдлийг багасгаж технологийн сүүлийн үеийн шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.



"Urgoo Laser Cinema" танхим

"Urgoo Laser Cinema" танхим


"Urgoo Laser Cinema" танхим

"Premium" суудал

"Premium" суудал

VIP Lounge

VIP Lounge

Үйлчилгээний танхим

Үйлчилгээний танхим

Үйлчилгээний танхим

Үйлчилгээний танхим

Үйлчилгээний танхим