Өмнөд Африкийн эртний Квененг тосгоныг лазерын тусламжтайгаар дахин илрүүлжээ.

Археологчид лазерын технологи ашиглан Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбург хотоос холгүй уг эртний тосгоныг илрүүлсэн байна.

15 дугаар зууны үеийн энэхүү тосгонд Тсвана угсаатны 10 мянга орчим хүн оршин суудаг байжээ. Тсвана угсаатны хүмүүсийн үр сад өнөөдөр Квененг тосгоныг эргүүлэн авч, эх нутгаа гэж хүлээн зөвшөөрүүлэхээр тэмцэж байна.

Тэдний хэлж байгаагаар, энэ газар нутаг тэдний соёлын өвийн нэг чухал хэсэг ажээ.