АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарын АН-аас нэр дэвших эрхийг 4 жилээр, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаатайгаар хассан билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд уг шийдвэрийг эсэргүүцэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд Монгол Улсын Үндсэн хуулинд заасны дагуу төрийн дээр аливаа нам, бүлэглэлийн эрх ашиг байх ёсгүй. Миний бие хууль дээдлэх ёсыг баримтлан нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэж Засгийн газарт хариуцлага тооцохоос өмнө УИХ-ын даргад эхлээд хариуцлага тооцох ёстой гэсэн зарчмын байр суурин дээрээ баттай зогсох болно гэжээ.