Лавар Болл нэтрүүлэгт орох үеэрээ "Лэйкерс бол ЛеБроны биш Лонзогийн баг" гэж хэлжээ.

ЛэБрон Жэймс бол 4 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч, 3 удаагийн аварга, бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсчдын нэг. Гэсэн ч Лос Анжелес Лэйкерс хараахан түүний баг болоогүй бололтой. Бусдыг хурц шүүмжилдгээрээ алдартай Лавар Болл Лос Анежлесын "Повер 106" радиод ярилцлага өгөх үеэрээ "Лэйкерс яагаад ЛэБроны баг гэж? Тэр энэ хотод төрж өсөөгүй шүү дээ. Хэн ч юу ч гэж хэлж болно. Гэхдээ Лонзо Кливлендэд очоогүй. ЛэБрон л Лос Анжелест ирсэн" гэж хэлсэн байна.



Эх сурвалж: SPS