УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн тэргүүлэх танхимын гишүүд буюу 16 сайдад нэр дэвшүүлж буй хүмүүсээ танилцууллаа. /Энд дарж харна уу/Үргэлжлүүлэн нэр дэвшигчид гишүүдийн асуултад хариулж байна.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Дундаж давхаргын тогтолцоог бий болгох шинэчлэлтийг бид цаг алдалгүй хийх ёстой. Дундаж давхаргын тогтолцоо гэдгийг боловсрол, эрүүл мэндийн салбар, орон байрны санхүүжилтын тогтолцооны шинэчлэл гэж харж байгаа. 

Амин судас болох боловсролын салбар дээр надад итгэж, энэ салбарын шинэчлэлийг хий гэж кабинетдаа урьж ажиллуулж байгаа гэж ойлгож байна. Монгол Улсад буй ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, орлогын ялгааг би өнгөрсөн 30 жилийн боловсролын салбарын үр дүн гэж дүгнэж байна. Тиймээс боловсролын шинэчлэл зөвхөн МАН-ын асуудал биш, үндэсний зөвшилцлийн хүрээнд хийх ёстой гэж ойлгодог.

Гэхдээ шинэчлэл хийнэ гэж яарч, даарах нь аюултай. Боловсролоор тоглох нь бүх аюултай. Коронавирусийн үед сургуульд явж үзээгүй 2-3 дугаар ангийн сурагчид байна. Энэ сэтгэл эмзэглүүлсэн асуудал учир эрэмбэ дараатай зохицуулж шийдвэрлэнэ" хэмээлээ.