УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын дэд даргын албан тушаалд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлэхээр боллоо. 

Тус албан тушаалд УИХ-ын Л.Энх-Амгалан, Ч.Улаан, Ж.Энхбаяр нар нэр дэвшихээр өрсөлдөж, олонхын саналаар Л.Энх-Амгаланг дэмжив.

Үргэлжлүүлэн зарим байнгын хорооны дэд даргын албан тушаалд нэр дэвшигчдыг сонгоно.