УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төсвийн алдагдлын асуудал дээр байр сууриа илэрхийллээ.

"Цар тахалтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн хамгийн оновчтой нь хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон явдал байлаа. Энэ бодлогыг цар тахлын дараа мөн үргэлжүүлэх санал гаргаж байна. Цар тахлын дараа ч хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох хэрэгтэй. Монголд 800 мянган хүүхэд ядууралд өртсөн байна. Ядууралд өртсөн хүмүүсийн ихэнх нь хүүхэд гэдгийг эндээс харж болно" гэв.

Тэрбээр төсвийн алдагдлын тухайд "Төсвийн алдагдал маш өндөр байгаа нь маш муу мэдээ. Бусад улс орнуудад нөхцөл байдал яг л ийм байгаа юм байна лээ. Манайд бодлогын зөвлөмж өгч байгаа байгууллагууд ямар зөвлөмж өгч байна вэ, бидэнд. Эдийн засгийн уналтыг сааруулах чиглэлээр ямар зөвлөмж өгч байна вэ. Ийм их өндөр төсвийн алдагдалтай учраас бид мөнгөний эрэлд гарна. 9,9 хувийн алдагдалтай төсөвтэй байхад бид хэдий хэмжээний мөнгө олох боломжтой байна вэ" гэлээ.