Жүжигчин, дуучин, реалити шоуны од тэрбээр төрсөн өдрөө тохиолдуулж чармай нүцгэн суугаа зургаа инстаграмдаа хийжээ. Түүнд зөвхөн ээмэг, бугуйвч, бөгж гурав л байсан юм. 

Зурагны арын хэсгийг харвал хавтгай дэлгэцтэй зурагтаа хана налуулаад шалан дээр тавьсан байсанд нэг эр “Бүсгүй минь очоод зурагтыг чинь өлгөөд өгөх үү” гэж хошигножээ. Мөн найзуудтайгаа төрсөн өдрийн ширээ засаж байгаа стори ч хийсэн. 

  
 

 
 

 


 

 
 View this post on Instagram

 
 

 

 

 

 

 

 

 

 

 ???? ????

 

A post shared by  Lindsay Lohan (@lindsaylohan) on


Линдси Лохан амьдралаа цэгцлээд эргэн иртэл Парис Хилтон түүнийг “Ичиж үхмээр, тэнэг, увайгүй худалч” гэж Энди Коэны “Watch What Happens Lives” ярилцлагын нэвтрүүлгээр нь доромжилсон. Линдси энэ талаар нэг их юм хэлээгүй бөгөөд Парисыг “Best Friend’s Ass” дуугаа гаргахад нь “Парисын шинэ дуу таалагдаж байна. Амжилт хүсэе!” гэсэн билээ. 

Ингээд түүний 33 насны төрсөн өдрийг тохиолдуулан өнгөрсөн амьдралынх нь товч намтарыг хүргэе ээ. 

Линдси Лохан 1986 оны Долдугаар сарын 2-нд Нью Йорк хотод мэндэлсэн. Түүний аав Майкл Лохан гоймонгийн бизнес хувиараа эрхэлж, банкны хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн байв. Ээж Доната Салливан Wall Street-ийн шинжээч байсан аж. Чинээлэг айлын охин тэрбээр 3 настайгаасаа л загвар өмсөж, кинонд тоголсон. 

Телевизийн 60 гаруй сурталчилгаа, хэвлэмэл 100 орчим рекламанд тоглосон нь Линдсиг The Parent Trap кинонд анхны том дүрээ бүтээхэд нь нэмэр болсон. Бусад хүүхэд наснаасаа цуу алдартай болсон оддын адилаар архи, хар тамхинд орж хэдэн жил сураггүй шахам байсан билээ.

Лохан авьяасынхаа ачаар Диснейн олон киноны гол дүр болсон. Freaky Friday, Confession of a Teenage Drama Queen жилийн зайтай дэлгэцнээ гарсан. Тина Фэйн бичсэн 2004 оны Mean Girls кино алдар нэр авчирч Teen Choice Award гардсан. Тэр жилээ Speak нэртэй поп дууны цомог гаргасан гээд карьерынх нь оргил үе байв.

Тухайн үед шүтэн бишрэгч олонтой байсан тул цомог нь платинум болсон. Харин 2005 онд гарсан A Little More Personal цомог нь өмнөх шигээ амжилт олоогүй. Дараа, дараагийн Just My Luck, A Prairie Home Companion кино ч Box Office-т амжилтгүй байв. 

Алдар нэр цуурайтах тусам Лоханы шөний клубт зочлох нь нэмэгдсэн. Түүний амьдралын хэв маягийг шар хэвлэлийнхэн идэш болгож аав нь шоронд ороод гарсан, Линдси ямар ч хоол идэхээ больжээ гэх мэтээр бичиж эхэлсэн юм. 

2007 оны Тавдугаар сарын 26-нд Лохан Mercedes-Benz Беверли Хиллсд унаж яваад мод мөргөж баривчлагдсан. Ердөө хоёр сарын дараа хувийн туслахынхаа ээжийг машинаар хөөж байгаад саатуулагдлаа. Дээрх хоёр тохиолдолд Линдси бага хэмжээний кокайн хэрэглэсэн байжээ. Ял тооцох хэмжээ нь 0.5 граммаас бага бөгөөд Линдсигийнх энэ хэмжээг хэтрээгүй аж. 

Гэвч түүнээс зугатаж байсан машины жолооч өөрийнх нь эсрэг зарга мэдүүлж, шүүхийн шинжилгээний дүнд согтуу, мансуурсан байхдаа машин жолоодсоныг тогтоосон. Мансуурлын хэмжээ бага байсан тул 4 өдөр шоронд суулгах ял оноожээ. Линдси давж заалдан хугацаагаа 1 өдөр, 10 өдөр албадан ажил хийх болгож багасгасан. Оны эцэс гэхэд тэр 84 минут торны цаана тэссэн юм. 

















2007 оны Наймдугаар сард Линдси Лохан Юта мужийн Сандэнс хотын Cirque Lodge Treatment Center архи, хар тамхины эмчилгээний газарт шүүхийн шийдвэрийн дагуу очсон. Энэ түүний гурав дахь удаагийн эмчилгээ байлаа. Аравдугаар сар хүртэл эмчилгээ хийлгэснийхээ дараа OK! Сэтгүүлд ярилцлага өгч Лос Анжелесаас хол, эрүүл амьдрах хоёр зорилго тавьснаа хэлсэн билээ. 

Тэр цагаас хойш нэг жил хэвлэл мэдээллээс хол байсан ч DJ Саманта Ронсон гэгч бүсгүйтэй удаан хугацаанд хайр дурлалын харилцаатай байснаа хуваалцаж эргээд олны анхааралд өртөв.

30 нас гараад Лохан Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот дахь байшиндаа байх болсон. Түүний талаар элдэв сөрөг мэдээ гарах нь багасч, ихэнх өдрүүдэд аз жаргалтай байгаа харагддаг байв. 

2018 оны Зургадугаар сард Lohan Beach House Club нэртэй цэнгээний газар байгуулсан. Мөн Грекийн Родос аралд ахин нэг клаб нээхээр зэхэж байгаа аж. Линдси Британийн телевизийн олон ангит Sick Note кинонд жижиг дүр бүтээсэн. Мөн зохиолч Тина Сескистэй хамтран The Honeymoon номын кино зохиолыг бичиж буй.