Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгэнд эгдүүцсэн Литвийн Ерөнхийлөгч Монголтой хийх худалдаагаа хязгаарлалаа" хэмээн дотоодын зарим цахим сайтууд дээр гарсан орчуулгын мэдээнд Гадаад харилцааны яамнаас няцаалт өгч байна.

Тус яам энэ тухайд, “Amazing Reveal” цахим хуудсанд Литва Улс Монгол Улсын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн хэмээн мэдээлсэн нь ор үндэсгүй хуурамч мэдээлэл төдийгүй “Amazing Reveal” нь Литвад албан ёсны бүртгэлтэй портал сайт биш юм байна. Цахим орчин, олон нийтийн сүлжээгээр иймэрхүү илтэд хуурамч мэдээ түгээж, асуудал болгох гэж оролдсоноороо эргээд манай улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. 

Цаашид хуурамч мэдээлэлд автахгүй байх, мэдээллийн эх сурвалж, үнэн зөвийг сайтар нягталж байх нь чухал байна" хэмээн залруулга хийв.

Эх сурвалж: Монцамэ агентлаг