Нийслэлийн соёл урлагийн газраас хэрэгжүүлж буй "Цахим соёлоор дархлаагаа дэмжье" уриан дор  УДБЭТ-ын хамт олон Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" балетийг иргэдэдээ үзүүлж байна.

Б.Асафьевын хөгжим дээр зохиолч Николай Волков "Бахчисарайн оргилолт булаг" балетын цомнолыг Оросын алдарт яруу найрагч А.С.Пушкиний ижил нэртэй найраглалаас сэдэвлэн бүтээжээ. 

Үзэх:

"Бахчисарайн оргилолт булаг" балетыг 1956 оны 06 сарын 18-ны өдөр Монголын анхны балетмейстер И.М.Хабаева УДБЭТ-ын тайзнаа анх тавьсан түүхтэй. Энэхүү бүтээл нь Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний мэргэжлийн балет юм. УДБЭТеатрын хамт олон 53 дахь улирлын төгсгөлд буюу 2016 оны 06 сарын 25-26-ны өдрүүдэд түүхт 60 жилийн ойг нь тэмдэглэн өнгөрүүллээ. 60 жилийн хүндэтгэлийн тоглолтонд уг балетанд бүжиглэж, хөгжимдөж байсан үе үеийн ахмад уран бүтээлчид, мөн ОХУ-аас бүжигчин Валерий Гусев ирж Гирей хааны дүрд тоглосон юм.

Анх 1823 онд тухайн үеийн Кировын дуурь бүжгийн эрдмийн театр буюу одоогийн Марийнскийн театрт тоглож байв.

Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Гирей хаан дурлалт бүсгүй Мариягийнхаа дурсгалд зориулан байгуулсан бөгөөд хайрт бүсгүйнхээ үхэлд гашуудан усан оргилуурын дэргэд гашуудан уйлж суудаг байж. Хаан оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж буй мэт харагддаг байжээ. Энэхүү балетад Гирей хааны тэргүүн татвар эм Зарема хааныг харамлан Мариягийн амийг хөнөөгөөд өөрөө хааны зарлигаар амиа алддаг гунигт түүхийг өгүүлдэг.