Логиз сэтгэлгээ нь таны аливаа зүйлд зөв оюун дүгнэлт хийх, цэгцтэй сэтгэхэд тусладаг билээ. Тэгвэл та дараах таавруудыг тааж тархиа цэнэглээрэй.


1. Нэгэн залуу 17 давхарт амьдардаг байв. Тэрээр зөвхөн бороотой өдөр л лифтээр явахдаа яг 17 давхарт буудаг байна. Харин бороогүй үед эсвэл ганцаараа лифтэнд суух үедээ үргэлж 9 давхарт бууж дээш шатаар алхдаг гэнэ. Яагаад?

2. Шөнийн 12:02 цагт бороо орж байв. Энэ мөчөөс хойш 72 цагийн хугацаанд нарлаг байх боломжтой юу?

3. Хүмүүсээс шалан дээр тавьсан харандаан дээр гишгэхийг хүсэхэд хэн ч чадаагүй байна. Яагаад?

4. Теннисний бөмбөгийг шидээд буцаж өөр рүүгээ хэрхэн ирүүлэх вэ?

5. Нэгэн охин сууж байв. Та түүний суусан газар сууж чадахгүй. Мөн түүнийг боссон ч тэр газар нь сууж чадахгүй. Яагаад?

6. Залуу унтаж чадалгүй орондоо хөрвөөсөөр байв. Тэрээр утсаа аван нэгэн дугаар руу залгаад хэд хэд дуудсаны дараа утсаа таслан тайван унтжээ. Яагаад?

7. Долоон давхар зочид буудлын доод давхарт дөрвөн хүн бий. Давхар дээшлэх бүрт хүмүүсийн тоо хоёроор нэмэгдэх ажээ. Цахилгаан шат аль давхарт хамгийн их зогсох вэ?

8. Африк улсад байдаг "Nike" гутлын үйлдвэрт хулгай маш ихээр орох болжээ. Тиймээс тэд нэмэлт мөнгө үрэлгүйгээр мөн хамгаалалтаа чангалалгүйгээр хулгайчдаас сэргийлж чадсан байна. Яаж?

9. Ямар үед бид хоёрын тоог хараад арав хэмээн уншдаг вэ?

10. Жорж Вашингтон, Шерлок Холмес, Уйлам Шекспир, Битховен, Напелион Бонапарте болон Неро. Эдгээрээс бусдаасаа сондгой нэрийг ол.

11. Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг хүүхдүүдийг саатуулахын тулд чихмэл бамбарууш өгдөг байна. Гэвч хүүхдүүд тэдгээр бамбаруушаа гэр рүүгээ авч явна хэмээн зүтгэж эхэлжээ. Эмнэлэг энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

12. Америкийн өмнөд хэсэгт байрлах кино театрт бүсгүйчүүд хэт том малгай өмссөнөөс болж ард нь сууж байсан хүмүүс киногоо үзэж чадахгүй байна хэмээн гомдолложээ. Малгайгаа тайлахыг хүссэн ч загварлаг гэх шалтгаанаар зөвшөөрөөгүй байна. Тэд ямар арга хэмжээ авсан бэ?

13. Зурагт байгаа хүмүүсийн хэн нь үхэх вэ?



Хариу

#1: Тэр залуу маш намхан байсан бөгөөд бороотой үед шүхрээ ашиглан 17 дугаар товч дээр дарж чаддаг байсан байна.

#2: Үгүй. Учир нь маргааш орой болоход нар алга болно.

#3: Хананы дагуу шалан дээр тавьсан харандаа байсан.

#4: Дээш нь шидэх

#5: Тэр таны өвөр дээр сууж байсан.

#6: Түүний хөрш нь маш чанга хурхирч байсан. Тиймээс хөршийгөө сэрээхийн тулд утас руу нь залгасан.

#7: Доод давхар

#8: Тэд баруун болон зүүн хөлийн гутлуудыг тус тусад нь үйлдвэрлэдэг болжээ.

#9: Цаг харахад

#10: Шерлок Холмес - Учир нь тэр бол бодит хүн биш зохиолын дүр юм.

#11: Чихмэл бамбаруушнуудын хөл эсвэл гар дээр шархны лент, боолт хийж өгчээ. Хүүхдүүдэд тэдгээр бамбаруушнуудыг эмнэлэгтээ үлдэж эмчлүүлэх ёстой гэж хэлдэг байна.

#12: Кино театрын үүдэнд "Бүсгүйчүүдийг малгайгаа тайлаасай гэж хүсэж байна. Учир нь бид хөгшин эмэгтэйчүүдэд үйлчилдэггүй болохыг анхаарна уу" хэмээн бичжээ. 

#13: D дугаартай хүн дээрээс өнхөрөх бөмбөгт цохиулна. Дараа нь дүүжин дээр өнөөх бөмбөг ойх болов ч нөгөө талд нь илүү хүнд жинтэй бөмбөг байх тул C хүний дээрээс өргөс зоогдолгүйгээр өнөөх бөмбөгний дэргэд өнхөрөн очиж зогсоно.иж зогсоно.