Лондоны метрод өнгөрсөн бямба гарагт болсон дэлбэрэлтийн сэжигтнүүдийг тогтоож эхэллээ. Өнгөрсөн баасан гарагт 30 хүнийг гэмтээсэн дэлбэрэлтийн сэжигтнээр 18, 21 настай хоёр эрэгтэйг баривчилжээ. Эхний сэжигтэнг Доверийн боомтоос Франц руу гатлага онгоцоор явах гэж байхад нь баривчилсан. 

Цагдаа нар Лондон хотоос гадна амьдардаг хэд хэдэн хүний гэрийг нэгжихэд хоёр нь олон тооны өнчин хүүхэд, цагаачдыг сүүлийн 40 жил амьдруулсан байжээ. Мөрдөн байцаах ажил ахицтай байгааг холбогдох албанаас мэдэгдээд сэжигтнүүдийн холбоо сүлбээ, өөр хүн эл хэрэгт холбоотой эсэхийг шалгаж байгаа гэв.