Хууль зүйн байнгын хороо өнөдөр хуралдаж, С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн бичлэг болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Бичлэгийн зарим хэсгийг ил болго гэсэн шийвэрийг Засгийн газар өгсөн. Өнөө өглөө Тагнуулын ерөнхий газраас үзүүлж болох бичлэгийн хэсгийг бэлдээд бэлэн болгосон байна. Энэ бичлэгт сэжигтэн, яллагч нарыг тусдаа өрөөнд хорих зэрэг хуульд заасан хүний эрхийг ноцтой зөрчсөн 4-5 үйлдэл байна. Энэ бичлэг бэлэн болсон. Хэрвээ Хууль зүйн байнгын хорооны гишүүд шийдвэр гаргахад энэ бичлэг хэрэгтэй гэвэл, хурлыг хаалттай горимд шилжүүлэн үзүүлж болно. УИХ-ын чуулган дээр гишүүд энэ бичлэгийг үзэх шаардлагатай байна гэсэн. Энэ дагу Засгийн газар тогтоол гаргасан" гэв.

Хуралдааныг бүрэн эхээр нь хүргэж байна.